Ажил хүлээлцэх ажиллагаанд Шадар сайд С.Амарсайхан оролцож, Засгийн газрын гишүүн Тилеуханы Аубакирт үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүссэн юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан "Гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллын цогц бодлого хэрэгжүүлэх Гэр бүлийг дэмжих тухай хууль
-Тэтгэврийн реформ, халамжийг үр дүнтэй хүргэх, бодлогыг цэгцлэх Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
-Нэг биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болох Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль,
-Халамж эзэндээ хүрч, үр дүнтэй хэрэгждэг болох Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг тогтолцооны шинэчлэлийн хуулиудыг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болгосон.
-УИХ-ын гишүүний хувьд эдгээр хуулиудыг батлуулах ажлын хэсгийн ахлагчаар гардаж ажиллах болно" гэдгийг хэллээ.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Тилеуханы Аубакирын ажлын туршлага:
2000-2005 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал
2006-2015 онд “Тариан цацал” ХХК-ийн захирал
2015-2016 онд Гаалийн ерөнхий газрын Дотоод аудит, мониторин-гийн газрын дарга
2017-2019 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч дарга
2008-2015 онд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
Эх сурвалж: