Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсыг төлөөлж, Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн, Британийн парламент дахь Олон Улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй албаныхан уулзалтад оролцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Их Британи нь Монгол Улсын тусгаар тогтнолыг 1960 оны эхээр хамгийн эхэнд хүлээн зөвшөөрсөн барууны орнуудын нэг бөгөөд хоёр улсын түүхэн харилцаа онцгой ач холбогдолтой гэдгийг тодотголоо.
Мөн уг айлчлалын үеэр UK Export Finance агентлагтай уулзалт хийж, Улаанбаатар метро төслийн санхүүжилт дээр хамтран ажиллах хэлэлцээрт хүрсэн юм. Энэ удаагийн уулзалтын төгсгөлд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчид Улаанбаатар метро төслийн санхүүжилт болон экспортын тал дээр хамтран ажиллах саналаа бататгав.
Эх сурвалж: