Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн сайд Торобаев Бакыт Эргешевич нар “Ноос боловсруулах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичигт тусгаснаар хоёр улс хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ноосон бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл, тээвэр ложистикийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар тохиролцов.