Үйл явдал2 мин унших
Ц.Идэрбат: Ноос ноолуурын салбарын үнэ цэнийг нэмэгдүүлж, Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд экспорт хийхэд анхаарна

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам
“Могол ноос” ХХК нь Төв аймгийн Баянцогт сум, Зуунмод хотод байрлах үйлдвэрүүдээрээ дамжуулан жилд 5,000 тонн хүртэл ноос, ноолуур угаах, 150–300 тонн ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр бүтээгдэхүүнийхээ 60–80 хувийг экспортолж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж буйг онцоллоо.
Уулзалтын үеэр “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчдын ноосон дүрэмт хувцсыг дотоодын үйлдвэрлэгчид кластер хэлбэрээр үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах зорилтыг хэрэгжүүлэх, орон нутагт сүлжмэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургалтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг хэлэлцэв.
Мөн 2025 онд 550–600 тонн ээрмэл утас импортоор орж ирсний дийлэнх нь чанарын шаардлага хангахгүй байгааг салбарынхан онцолж, хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс дотоодын стандартад нийцсэн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатайг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд онцгой анхаарал хандуулахыг онцлон тэмдэглэлээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Цагаан алт” хөдөлгөөнийг амжилттай үргэлжлүүлж, ноос ноолуурын салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, салбарын үнэ цэнийг өсгөхөд чиглэсэн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх, Евразийн Эдийн Засгийн Холбооны зах зээлд экспорт хийхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн “Могол ноос” ХХК нь жилд 30–50 мянган ширхэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд кластер хэлбэрээр бусад үйлдвэрүүдтэй хамтран ноос, ноолуурын холимог бүтээгдэхүүн, пальто, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Могол” брэнд нь 100 хувь дотоодын түүхий эдэд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын болон олон улсын зах зээлд амжилттай нэвтэрч байна.

Мөн тус компани 2017 оноос эхлэн Монгол хонины нарийн ноосноос ноолуурыг ялган авч, нарийн утас ээрч, даавуу нэхэн, ноосон пальто үйлдвэрлэх технологийг нутагшуулан ажиллаж байна.