Шадар сайд Т.Доржхандын Япон улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд Осака хотноо зохион байгуулагдаж буй “ОСАКА-КАНСАЙ ЭКСПО 2025” Дэлхийн үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
Шадар сайд Т.Доржханд ёслол хүндэтгэлийн өргөөнд Үндэсний өдөрлөгийг нээж үг хэллээ.
МҮХАҮТ-аас зохион байгуулж буй “Монгол-Япон Улсын эдийн засгийн семинар”-ийг нээж үг хэллээ.
АНУ, Японы асар болон үзэсгэлэнгийн онцлох асруудаар зочлов.
Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод төвтэй Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос Дэлхийн үзэсгэлэнг 5 жил тутамд зохион байгуулдаг. Манай улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хановер хотноо 2000 онд болсон Дэлхийн үзэсгэлэн болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2010 онд болсон Дэлхийн үзэсгэлэнд тус тус оролцсон байдаг.
Япон Улсын цог жавхлант эзэн хааны Монгол Улсад хийсэн айлчлалыг залгаад хийж буй айлчлал тул улс төр, хөрөнгө оруулагчдын хувьд соргог үе болж байна.
Шадар сайд Т.Доржхандын Японд хийж буй айлчлал гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүчний экспортын төслүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг агуулгын хүрээнд үргэлжлэх юм.