Онцлох мэдээ1 мин унших
Шадар сайд Т.Доржхандын АНУ-д хийсэн уулзалтууд амжилттай болов

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Шадар сайд Т.Доржхандын АНУ-д хийсэн айлчлал амжилттай боллоо.
АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны 2026 оны хаврын уулзалтанд оролцож, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
АНУ-ын Эксим банк, Олон улсын хөгжлийн корпорац болон IFC-ын удирдлагуудтай уулзаж, Монголынхоо хувийн хэвшлийн төслүүдийг санхүүжүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тогтлоо.
Нью Йорк хотноо болсон "Монголын хөрөнгө оруулалтын форум 2026" болон НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтын хуралд оролцож, Монголд 8 сард болох COP17 хурлын талаар танилцуулав.
Эрчим хүчний салбарын томоохон хөрөнгө оруулагчид цугладаг Bloomberg New Energy Finance forum-д 2 дахь удаагаа оролцож, АНУ-ын эрчим хүчний өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, чиг хандлагын талаар шинэ мэдээлэл авав.
Түүнчлэн Америкийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудын удирдлагуудтай уулзаж, Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг урьж, хамтран ажиллахаар тохиролцов.




