Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан баяр наадам Хүй долоон худагт дэнж хотойлгон сайхан эхэллээ.

Улс орныхоо 21 аймгаас хүрэлцэн ирж, ,баярын хурлаа хийж, амжилт бүтээлээрээ хошуучилсан шилдэгүүдээ шагнан алдаршуулж, ахмадууд, алдартнуудаа хоймроо залж, өнгөрсөн түүхээ дүгнэж, хүрэх ирээдүйгээ тодорхойлсон, хүн бүрийн сэтгэл тэнийсэн, өргөн дэлгэр сайхан үйл явдал болж байна.

Авто тээврийн салбарын нийт тээвэрчид, инженер техникийн ажилчид, ажилтан албан хаагчиддаа Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүье.
