Үйл явдал2 мин унших
Ж.Бат-Эрдэнэ: 2027 оноос буруу хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй

Авто зам
Эх сурвалж:
iToim.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
iToim.mnУИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Авто тээврийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. УИХ хуулийн төслийг хэлэлцээд явж байсан ч гацчихсан. Тэгвэл Засгийн газар болон УИХ-аас ажлын хэсгийн ахлагчид хуулийн төслийн хэлэлцүүлгийг сэргээх үүрэг өгчээ.
Тус хуулийн гол өөрчлөлт нь буруу талдаа хүрдтэй авто машиныг халж, зөв хүрдтэй авто машинтай болох. Мэдээж хэдхэн жилийн дотор бүх машинаа зөв хүрдтэй болгож чадахгүй. Тиймээс 2027 оноос буруу талдаа хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй байх концевцыг ажлын хэсгийн ахлагч танилцуулж, дэмжигдсэн байна.
Тус хуулийн өөрчлөлт замын түгжрэлийг бууруулахтай холбоогүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн. Зөв талдаа хүрдтэй машинтай болсноор аюул, осол аваарыг бууруулах зорилготой аж. Манай улс энэ жил л гэхэд 477 хүнээ авто машины ослоор алджээ. Тиймээс зөв талдаа хүрдтэй авто машинтой болсоноор осол, аваар багасна гэж үзэж байгаа аж.