Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуу болон тус холбооны салбар салбарын төлөөлөгч нартай өчигдөр /2025.07.29/ уулзлаа.
Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдал нь анхаарах асуудлыг нэг болсон. Гэмтэл осол гарсны дараа бус харин урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй гэдгийг уулзалт дээр цохон тэмдэглэлээ.

Үүний тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ХАБЭА, ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх зардлыг улсын төсвийн 0.5 хувийг тусгаж, хэрэгжүүлэхийг ажил олгогчдын зүгээс онцолж байна.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нухацтай хэлэлцэж, нийгмийн олон төлөөллийн саналыг тусгах хэрэгтэй байгааг хэллээ.
Энэ уулзалтын үеэр сайжруулах шаардлагатай Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар 11, Хөдөлмөрийн харилцааны асуудлаар 7, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр 3 асуудлыг ажил олгогч эздийн холбооны зүгээс уламжилсан юм.