Үйл явдал1 мин унших
Цас цэвэрлэгээнд зам талбайн 579 үйлчлэгч 94 техник хэрэгсэлтэй ажиллаж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал
Сэтгүүлч Hongorsaikhan
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Hongorsaikhan
Тодруулбал, зам цэвэрлэгээний орон нутгийн өмчит болон хувийн 16 байгууллага өнгөрсөн шөнийн буюу арваннэгдүгээр сарын 19-ний 04:00 цагийн байдлаар хариуцсан зам талбайн авто замын зорчих хэсгийн 80 хувьд давс, бодис цацаад байна.
Их хэмжээний цас орсон учир даваа гүвээнд цас түрэлтийн ажлыг зориулалтын техник хэрэгслээр гүйцэтгэж буй бөгөөд зам талбайн үйлчлэгчид явган замын цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм.
Иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад ойр орчмынхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна.