Хүүхэд залуусыг үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилготой “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүллээ.
Хөдөлмөр зусланд хэрэгжсэн энэхүү хөтөлбөрт нийслэлийн 7 дүүргийн 46 сурагч хамрагдаж, адал явдалтай хэр нь эмх журамтай 7 хоногийг өнгөрөөсөн билээ.
Эх орны ирээдүй болсон сурагчдыг үндэснийхээ өв соёлоор бахархдаг, үнэт зүйлээ хайрлан хамгаалдаг, хариуцлагатай иргэн болгох суурийг тавьж, хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан