Монголын хувьд түүхий эдээ гаргаад Хятадад боловсруулах нь хялбар байдаг учраас үйлдвэрлэл хөгждөггүй. Тэгвэл экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэрийг татвараас чөлөөлж байгаад хөрөнгө оруулалт, технологи татаж Хятадын том зах зээл руу гаргая. Ийм агуулгатай саналыг татварын багц хууль дээр ажиллаж байгаа УИХ-ын ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хүргүүллээ.