Өнөөдөр /2025.07.30/ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ.
Уламжлалт, найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий хоёр орны хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсролын чиглэлээр харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр ОХУ-ын Засгийн газрын “ОХУ-аас автобензин экспортлохыг хориглох тухай” тогтоолын нэмэлт, өөрчлөлтөөр 2025.08.01-нээс эхлэн автобензиний экспортыг 1 сарын хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсыг үүнд хамааруулахгүй гэдгийг Хатагтай В.И.Матвиенко онцоллоо.
Түүнчлэн, цаашид Монгол Улсад экспортолж буй эрчим хүч, шатахууны бүтээгдэхүүнүүдийг тасалдуулахгүй гэдгийг тодотгоод байна.