Байр суурь1 мин унших
Ц.Туваан: Инфляцыг хөөрөгддөг 3 том хүчин зүйлийн нэг нь бензин, түлшний үнэ тул нийлүүлэлтээ аюулгүй болгоод авъя!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан байр сууриа илэрхийлэв.
2024 оны 9 сард байгуулагдсан хэлэлцээрт би гарын үсэг зурж байсан юм. Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай болон Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай 2 хэлэлцээр бий. 2 дахь хэлэлцээрийг нь тодорхой асуудлуудыг шийдсэний дараа оруулж ирнэ гээд хайран нэг жил алдсан. Засаж залруулаад явах боломж байсан. 2 удаа одоо бензин тасалдаад Г.Дамдинням сайдыг дүүжилж алахаа шахсан. Хэлэлцээрээ баталсан байсан бол бид цаас бариад ярих боломж байсан. Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, сайд нар очиж бөхөлзөөд, энэ асуудлыг яаралтай батална гээд явж байсан. 2 хөршдөө барьцгүй, худлаа ярьдаг имижтэй болчихоод байна. Үүнд УИХ тодорхой хэмжээнд буруутай.
Хаврын тариалалт эхэлсэн. Сэлэнгэд түлшний үнэ 4500 төгрөг байна. Инфляцыг хөөрөгддөг 3 том хүчин зүйлийн нэг нь бензин, түлшний үнэ. Өнгөрсөн парламентын баталж өгсөн ахмадынхаа тэтгэврийг нэмэх хувь инфляцтай уялдаад дахиад дээшээ явна. Тэгэхээр юуны түрүүнд нийлүүлэлтээ аюулгүй болгож авъя. Дараа нь яаралтай үнийн асуудлаа ярья. Газрын тосны үйлдвэрт түүхий нефтийн хангамжаа яаж шийдэх гэж байна Г.Дамдинням сайд аа?