Үйл явдал1 мин унших

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ЕБС-ИЙН 100 ЖИЛИЙН ОЙ ЭХЭЛЛЭЭ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ЕБС-ИЙН 100 ЖИЛИЙН ОЙ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар "Төрөлх сургуулийнхаа түүхэн ойд оролцож, нутгийн зон олон, эрдэмт мэргэн багш нар, үеийн төгсөгчидтэйгээ уулзсан дурсамж дүүрэн өдөр байлаа.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ЕБС-ИЙН 100 ЖИЛИЙН ОЙ ЭХЭЛЛЭЭ
100 жилийн тэртээ 1 багш, 20 сурагчтай “Тэсийн тэнхим” нэртэй байгуулагдаж байсан Цэцэрлэг сумын сургууль маань өнөөдөр 780 гаруй сурагчтай, 82 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ЕБС-ИЙН 100 ЖИЛИЙН ОЙ ЭХЭЛЛЭЭ
Түүхэн ойг тэмдэглэх ажил олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэг оролцоотой бүрддэг. Энэ ч утгаараа төрлөх сургуулийнхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Улсын Их Хурлын гишүүн П.Ганзоригийн хамтаар сургуулийг 50 сая төгрөгөөр тохижуулж, 240 сая төгрөгийн үнэ бүхий хичээлийн хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөрөөмжийг шийдвэрлэн түүхэн ойн өдөр нь хүлээлгэн өглөө.
Нэгэн зууны арвин түүхтэй эрдэм номын их өргөөний гал голомтыг манаж буй ухаант багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагчид, үе үеийн төгсөгчид, эдүгээ эрдэм номд шамдан суралцаж буй сурагч багачууддаа амжилт бүтээлийн дээдийг ерөөе.
Эрдэм номын цагаан буян мөнхөд арвижин дэлгэрэх болтугай" гэв.

Сэтгүүлч Info

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014