#Тойрог1 мин унших
Мөрөн суманд 200 ортой дотуур байр ирэх намар ашиглалтад орно

Хөвсгөл
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 200 ортой дотуур байрны барилгын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус дотуур байр нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад орохоор төлөвлөн ажиллаж байна.

Шинэ дотуур байр ашиглалтад орсноор хөдөө сум, орон нутгаас аймгийн төвд ирж суралцдаг хүүхдүүд ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Мөн сурагчдын сурч боловсрох орчин сайжирч, эрүүл ахуй болон аюулгүй байдлын шаардлага хангасан орчинд амьдрах, хөгжих боломж нэмэгдэнэ.

Түүнчлэн, хүүхдүүд суралцах хугацаандаа тав тухтай орчинд амьдарч, хичээл сурлагадаа илүү төвлөрөх нөхцөл бүрдэнэ.