#Тойрог1 мин унших
Хатгал тосгонд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн барилга шинээр баригдаж байна

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөц, ажиллах орчин, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийн талаар санал солилцсон юм.
Хатгал тосгонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсрол, эрүүл мэндийн салбарын томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Тодруулбал, 10 ортой Эрүүл мэндийн төвийн барилга, 100 хүүхдийн ортой хүүхдийн цэцэрлэг, 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга тус тус баригдаж байгаа бөгөөд орон нутгийн иргэдэд чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Мөн өнгөрсөн онд Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, ажиллах орчин нөхцөл илүү сайжирсан байна.
Ийнхүү Хатгал тосгонд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлууд нь орон нутгийн хөгжлийг дэмжихээс гадна иргэдийн амьдрах орчин, нийгмийн үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулж байна. See less