УИХ-ын гишүүн Х.Жангабыл Казах, Тува түмний өлгий нутаг болсон Цэнгэл сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт мөчийг нутгийн зон олон, наадамчид, зочид төлөөлөгчдийн хамт хуваалцлаа.

Цэнгэл сум нь Потанины мөсөн гол, сүрлэг Монгол Алтайн нуруу, Хотон, Хурган нуурууд, Бага Түргэний хүрхрээ, Шивээт хайрхны хадны сүг зураг, бичээс зэрэг өвөрмөц байгаль, соёлын өвийг тээж яваа Улс орны стратегийн ач холбогдолтой чухал бүс нутаг юм.
Энэхүү сайхан нутагт аж төрж буй казах, тува ахан дүүс Та бүхэндээ түүхт ойн баярын гал халуун мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!