Үйл явдал1 мин унших
ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Баяр, Наадам
Энэ оны отгон өдөр Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган үйл ажиллагаагаа албан ёсоор өндөрлүүллээ.
Оны төгсгөл, шинэ жилийн босгон дээр ээлжит чуулган хаалтаа хийж, ирэх оны төлөвлөгөө, улс орны хөгжлийн гол шийдвэрүүдээ баталлаа. 2025 онд Улсын Их Хурлаас гаргасан шийдвэр бүхэн Монгол эх орны маань хөгжил цэцэглэлт, иргэн бүрийн сайн сайхны төлөө байх болтугай.
Ирэх 2026 ондоо төрийн үйл хэрэг төвшин, түмэн олон амгалан байх болтугай хэмээн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье!
Сэтгүүлч Ц.Соёлмаа




