Үйл явдал1 мин унших
Сайхан наадаарай!

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын мэндийг Монголынхоо нийт ард иргэд, элэг нэгт ахан дүүс Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Эрийн гурван наадамдаа хүч сорин барилдах хүчит бөхчүүд нь бяртай, хурдан хүлгүүд нь цовоо, мэргэн харваачдын сум нь ончтой байж, наадамчин олон түмэн минь хийморь золбоо дүүрэн, баяр цэнгэлээр бялхан сайхан наадах болтугай.
Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байж, эх орон маань энх амгалан, хөгжил дэвшил нь улам батжин бэхжиж, айл өрх бүрд аз жаргал, элбэг хангалуун амьдрал, эрүүл энх, сайн сайхан бүхэн дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.




