2025 оны Хаврын чуулганаар иргэний эрхийг хамгаалах, парламентын засаглалыг бэхжүүлэх, УИХ-ын хяналтыг "оновчилж" хуулийн засаглалыг бэхжүүлэх зорилго бүхий дөрвөн хууль санаачлан өргөн мэдүүлж, хоёрыг нь батлууллаа.
Өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Ерөнхий сайдын суудлыг чуулганы танхимын индэрийн дээрээс буулгах хуулийн төслийг мөн намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ хууль батлагдсанаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хил заагийг тогтоож, парламентын Засгийн газарт тавих хяналтыг үр дүнтэй болгохоос гадна олонхи цөөнхийн бодлогын мэтгэлцээн УИХ-д бодитойгоор өрнөх боломж бүрдэх юм.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж иргэний эрхийг хамгаалах, хуулийн биелэлтэд хяналт тавих, чиг үүргийг оновчлож Хууль сахиулах ажиллагааны ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРООГ байгуулахаар боллоо
Мөн УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Улсын Их Хурлын АСУУЛГЫН ЦАГ болгов. Энэ хуулийг баталснаар асууж, хариулсан жүжиг тавьдаг цаг дуусгавар болж, парламентад ХУДАЛ МЭДЭЭЛСЭН бол албан тушаалтан хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болж байгаа юм
Анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурал Парламентын ардчилалыг дээшлүүлэх, парламентын засаглалыг бататгах хуулийн өөрчлөлтүүдийг хийж чадлаа.
Үүнээс хойш цөөнх нь цөөнх шиг, олонх нь олонх шиг ажиллаж, олонх нь шийдвэрээ гаргасан бол цөөнх нь хяналтаа тавьдаг дэлхий нийтийн жишиг бүхий парламент Улсын Их Хуралд амилах ШИНЭ өөрчлөлтүүд хийсэн чуулган болж өндөрлөлөө