Үйл явдал1 мин унших
Сайдын хувиар орон нутгийн анхны томилолтоо Их эзэн Чингис хааны өлгий нутгаас эхлүүллээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам орон нутгийн анхны томилолтоо Их эзэн Чингис хааны өлгий нутаг-Хэнтий аймгаас эхлүүллээ.

Түүхэн аялал жуулчлалын бүсэд багтдаг тус аймагт жуулчдыг хүлээн авах дэд бүтэц, аялал жуулчлалын маршрут, бүтээн байгуулалтын явцтай танилцаж, соёлын төв, номын сан, музей зэрэг салбарын үйл ажиллагааг газар дээр нь үзэж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэ амралтын өдрүүдэд Норовлин, Дадал, Батноров сум болон Бэрх тосгонд ажиллаж байна.

Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд анх удаа хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлал” төслийн хүрээнд Чингис хааны төрсөн нутаг — Дадал сумын нутагт хэрэгжиж буй Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтын төслийн явцтай танилцлаа.
Сэтгүүлч Info




