#Тойрог1 мин унших
Хэнтий аймгийн 28 сургуульд “багш хөгжлийн төв”-ийн эхлэл тавигдлаа

2020-2024 онд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулах чиглэлээр тойргийн гишүүн, Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын хамт олон ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн.

Мөн сургууль, цэцэрлэгийн багш нарыг зөөврийн компьютероор хангах асуудлыг шийдвэрлэж байв.
Энэ ажлын үргэлжлэл болгон өнгөрсөн оны хавраас тойргийн гишүүдийн хамт Хэнтий аймгийн багш, боловсролын салбарын ажилтнуудтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон, багш нарын ажиллах, хөгжих орчныг сайжруулах чиглэлийг тодорхойлсон.
Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудад “Багш хөгжлийн төв” байгуулах, эхний ээлжинд багш хөгжлийн өрөөг тохижуулах шаардлагатай хөрөнгийг салбарын сайдад уламжилж, 700 сая төгрөгийг 2026 оны салбарын төсөвт тусгуулсан юм.
Тэгвэл шинэ хичээлийн жилийг угтаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн 28 сургуулийн “Багшийн хөгжлийн төв”-д 12 нэр төрлийн 834 ширхэг, нийт 609.774 сая төгрөгийн тоног төхөөрөмж, эд хогшил олгохоор болж аймгийн удирдлагууд зохион байгуулж, дамжуулан хүргэлээ.
Ингэснээр багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалт, арга зүйн үйл ажиллагаа зохион байгуулах, харилцан туршлага солилцох орчин бүрдэж байна.







