Үйл явдал1 мин унших

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойн баяр болж буйг тохиолдуулан сургуулийн нийт багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, үе үеийн төгсөгчид болон нутгийн зон олонд ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Тус сургуулиас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Жамсран, Х.Даваасүрэн, А.Буянбаатар, Д.Самбуужанцан, Р.Лхаасүрэн, Р.Отгон нарын доктор, профессорууд, эрдэмтэн мэргэд зэрэг олон бахархалт эрхмүүд төрөн гарсан юм.
Монгол Улсын ирээдүйг бүтээлцэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон мянган мэдлэг, боловсролтой иргэнийг амжилттай бэлтгэн гаргасан сургуулийнхаа хамт олонд гүн талархал илэрхийлье.
Эрдмийн их үйлс нь үеийн үед түгэн дэлгэрч, ирээдүйн Монголын хойч үеийг төлөвшүүлэх эрхэм зорилго нь улам бэхжин бадрах болтугай.

Сэтгүүлч Info

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009