Онцлох мэдээ1 мин унших
Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Тэртээ 50 жилийн өмнө Монгол Улсын үйлдвэржилт, эдийн засгийн хөгжлийн шинэ хуудсыг нээж, XX зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хот, Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулсан нь өнөөдөр үндэсний эдийн засгийн өсөлтийг тэтгэгч, аж үйлдвэр, инженер техникийн хөгжил, бүсчилсэн хөгжлийн стратегийн чухал төв болон хөгжиж байна.
Энэхүү бүтээн байгуулалтыг бий болгосон үе үеийн уурхайчид, барилгачид, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, эмч, багш, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, нийт Эрдэнэтчүүдийн уйгагүй хөдөлмөр, чин сэтгэл зүтгэлээр Эрдэнэт хот өнөөдрийн өнгө төрх, хөгжил дэвшилд хүрсэн билээ.
Эрдэнэт бол зөвхөн уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн төв биш, мэдлэг боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, эрүүл мэнд, бизнес, инновацыг хослуулан хөгжүүлсэн Монгол Улсын хөгжлийн загвар, жишиг хот, бүтээн байгуулалтын бахархалт түүх юм.
Хагас зууны түүхийг бүтээлцсэн ахмад үеийнхэндээ, өнөөдрийн хөгжлийг үргэлжлүүлэн бүтээж буй нийт Эрдэнэтчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрдэнэт хот маань үеийн үед өнгөжин хөгжиж, Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний бүтээн байгуулалт, бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх манлай хот болон мандан бадрах болтугай.
Эрдэнэтчүүддээ түүхт 50 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье!
Хүндэтгэсэн,
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
Сэтгүүлч Ц.Соёлмаа





