Өнөөдрийн байдлаар нийт төрийн албан хаагчдын ажлаа хангалттай сайн хийдэг хувь нь 98 хувь, тааруу хийдэг нь 1 хувь байгаа нь бодит байдалтай зөрчилдөж буй хэрэг тул Монгол Улсын Засгийн газраас Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлийн үнэлгээг, ил тод, шударга байлгахад чиглэсэн цогц арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэжээ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Xэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг. Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг зөв үнэлж байж төр ажлынхаа алдаа оноог онож дүгнэдэг болно. Ингэсэн цагт төрийн албанд ажлаа хийж чадсаныг нь шударга урамшуулдаг, чадахгүй байгаад нь хариуцлага тооцдог тогтолцоо бэхжинэ” гэв.
ТӨРИЙН АЛБАНЫ РЕФОРМЫГ ЭНДЭЭС ЭХЛҮҮЛНЭ
Иргэдийнхээ итгэлийг хүлээсэн ЭЭЛТЭЙ ЗАСАГ- НЭЭЛТТЭЙ ТӨР