УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал эдгээр өдрүүдэд НҮБ-ын 3-р бага хуралд оролцож байна.
Түүний 2023 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хувиар санаачлан Казакстаны АйТи компаниудтай хамтран “Digital Nomad” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын цахиурын хөндийд инновацийн төв байгуулсаныг Токаев Касым ерөнхийлөгч өндрөөр үнэлэв.

Тэрбээр энэ тухайд "УИХ-аас 2024 онд батлагдсан “Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль”-ийг далайд гарцгүй ч технологийн хувьд гарцтайгаа ашиглан бүс нутгийн хамтын ажиллагаагаа илүү өргөтгөж “Астана хаб”-тай эхлүүлсэн ажлуудаа үр дүнд хүргэхэд эдийн засгийн сайдын хувиар манлайлан ажиллах урам авлаа.
НҮБ-ын 3-р бага хурлын үеэр Казакстаны Цахим хөгжил, инноваци, сансарын үйлдвэрлэлийн сайд, эрхэм найз Жаслан Мадиев хиймэл оюуны талаар хийж буй ажлуудаа танилцуулсан нь ихэд сонирхол татав.
Далайд гарцгүй орнууд технологийн шилжилтийг ашиглан эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ удаагийн хурлын онцлог шингэжээ" гэв.