2025 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал хийгээд Хиймэл оюун ухааны олон улсын засаглалын дээд хэмжээний хурал БНХАУ-ын Шанхайд эхэллээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цяны хамтаар экспог үзэж сонирхож, хоёр орны хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлж байна.

Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам зөвхөн дотоодын хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд зориулагдсан 111 тэрбум юанийн тусгай сан байгуулснаа зарласнаас хойш хиймэл оюун ухааны технологи хэрхэн хурдацтай хөгжиж байгааг Ли Цян Ерөнхий сайд бахархан ярьж байлаа.

Хөрш орноос технологийн салбарт know how шингэсэн ажлын байрыг бий болгох хөрөнгө оруулалт татахад санаачлагатай ажиллах нь эдийн засгийг төрөлжүүлнэ гэж олон жил ярьсан биднээс бодит үйлдэл шаардаж байна.

Нээлтийн ажиллагааны үеэр олон төрлийн байгалийн гамшгийг эрт илрүүлэхэд шаардлагатай хиймэл оюунд суурилсан сервер, програм хангамжийн бүрдлийг Дэлхийн Цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло, БНХАУ-ын Цаг уурын алба (CMA)-ны дарга Чен Зенлин Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний байгууллагад гардуулж өгөв.
