2026.09.03Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд санал солилцлоо
ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байгаа “Монгол-Хятад” экспод Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал оролцож буй.
Тэбрээр "5 жилийн өмнө анх зохион байгуулагдсан "Монгол-Хятад" хоёр улсын экспо бүс нутгийн хэмжээнд өргөжин тэлжээ. Энэ удаагийн экспод манай улсаас 350 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
Экспортыг төрөлжүүлж, шинэ зах зээлд гарахад хувийн хэвшлийн оролцоо чухал. Хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Долоо хоногийн турш үргэлжлэх экспо худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх өндөр ач холбогдолтой платформ гэж үзэж байна" хэмээн онцолж байна.