Үйл явдал1 мин унших

Бутаны Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Бутаны Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Э.Батшугар өчигдөр /2025.08.07/ Бутаны Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Бутаны Хаант Улстай 2012 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр найрсаг харилцааг хоёр орны давуу тал, нөөц бололцоонд нийцүүлэн эдийн засгийн агуулгаар баяжуулахаар тохирсон.
Бутаны Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа

"Е-Mongolia” болон “E-Business” системийн технологийн дэвшил, иргэдэд үзүүлж буй бодит үр ашгийг танилцуулж, Монгол Улс НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн “Маш өндөр” ангилалд орж, сүүлийн хоёр жилд 28 байраар урагшилсан зэрэг мэдээллүүдийг хуваалцлаа.

Бутаны Үндэсний Ассамблейн гишүүд манай улсын төрийн үйлчилгээг цахимжуулсан сайн туршлагаас судлах хүсэлтээ илэрхийлсэн тул цаашид хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Сэтгүүлч Info

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023