Үйл явдал1 мин унших

ЭМЧ, АЖИЛТНУУДДАА БАЯРЛАЛАА

ЭМЧ, АЖИЛТНУУДДАА БАЯРЛАЛАА

Эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн мэргэжилтэн, техникийн болон үйлчилгээний ажилтан ажиллагсад болон энэ салбарт амьдралаа зориулсан ахмадууд Та бүхэндээ “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.

Ихэнх хүмүүс эрүүл мэндийн салбарынхан эмнэлэг дотроо ажиллаж байгаа юм чинь өөрсдөө үзүүлчихдэг, өвдвөл дор нь эмчлүүлчихдэг гэж боддог. Яг үнэндээ эмч, эмнэлгийн ажилтнууд тэр бүр өөрсдөө нарийн сайн үзүүлж, эмчлүүлж чаддаггүй. Ээж, эгч нар маань энэ салбарт насаараа ажиллаж байсны хувьд гадарлана. Эмч, сувилагчаас таны бие сайн уу гэж асуудаг хүн үнэндээ ховор.
Хоёр гуравхан жилийн өмнө цар тахлын хүнд үед хэн нойр хоолгүй зүтгэж, хэн цар тахалтай улаан нүүр тулж давсан билээ. Эмч, эрүүл мэндийн ажилтнууд. Үүнийг Монгол хүн бүр хэзээ ч мартаж болохгүй. Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийг хэн нэгэн хүн ирээд өргөс авсан мэт болгочихгүй.

Эрүүл мэндийн салбарыг өөрийг нь эрүүл мэндийн салбарт хамгийн их хэрэглэдэг имрай, томограф шиг бүрэн оношлох цаг нь болсон. Жижиг асуудлыг хүртэл системийн судалгаагаар оруулж тогтолцооны шинэчлэлээ хийх хэрэгтэй.

Ингэж байж эмч, ажилтнууд би эрүүл мэндийн салбарт ажилладаг гэж жинхэн утгаараа бахархана. Та бүхэндээ баярын мэнд хүргэе.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2023

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012