Үйл явдал1 мин унших
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН САЙЧУУДАА ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

Тойргийн гишүүдээ төлөөлөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат М.Ганхүлэг гишүүний хамт эмнэлгийн тэгш ойн баяр, баярын хуралд оролцож салбарын сайчууддаа төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагналыг орон нутгийн удирдлагуудын хамт /2025.08.09/ гардуулан өглөө.
Тэрбээр “Хэнтий аймагт Эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой хөл хөөртэй, дүүрэн дэлгэр сайхан өрнөж байна. Ээжийнхээ найзууд, эмнэлгийн салбарын танил нөхөд, хамтран зүтгэгчид, нутгийн сайхан ах, дүү нар өнгөлөг сайхан байна” гэв.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




