Үйл явдал2 мин унших

Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарынханд ойн мэндчилгээ дэвшүүлье!

Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарынханд ойн мэндчилгээ дэвшүүлье!

Амархан сайн байна уу?

Монгол улсад орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг бүрдүүлэх шанг таталцаж, Хан Хэнтий уулын аймагт анхны Ардын эрүүл мэндийг хамгаалах байгууллагыг үүсэлцэж, өдгөө хүртэлх 100 жилийн зузаан боть- түүхийг бүтээлцэж яваа үе үеийн эрүүл мэндийн зүтгэлтнүүд, тэдний үр хүүхдүүд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, алтан гартай эмч, сувилагчдад түүхэн ойн баярын мэндийг хүргэе.

Миний бие эмчийн чагнуур, цагаан халаадтай ижийнхээ ажил мэргэжлийн онцлогийг хүүхэд ахуй цагаасаа сонирхон судалж, олон эмч мэргэжилтнүүдийн үүх түүх, энгүүн сайхан яриаг сонсож, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах их үйлсийг хүндэтгэн бахархаж өссөн болохоор хожим Хэрлэн сум – Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүний ажлыг эрхлэхдээ аймгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж ирсэн юм.

Аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед Дэлхий дахинд Ковид-19 цар тахлын өвчлөл гарч, Хэнтий аймгийнхаа хүн амыг тахлаас хамгаалах, өвчлөлийг эрт илрүүлж эмчлэх, аймаг, сумандаа хэсэгчилсэн “тэг” зогсолтуудыг хийж тархалтыг бууруулах, улс орон даяар онц байдал зарласан үед Ковид-19 тархалтыг хумин, даван туулах ажлыг Эрүүл мэндийн салбарынхантай хамтран зохион байгуулж, тэдний тангарагтаа үнэнч байдал, мэргэжлийн авьяас чадварыг үнэлэн хүндэтгэж ирсэн юм. Улмаар аймгийн төсвөө тодотгож бүх шатны эрүүл мэндийн байгууллагыг дэмжиж, эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх эмнэлгийн өргөтгөлүүд, сум дундын эмнэлэг барих, шинэ тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургах ажлыг УИХ-ын гишүүд, үе үеийн аймгийн удирдлагуудын хамт шат дараатай хэрэгжүүлж ирлээ. Цаашид ч эрүүл мэндийн салбараа эрхэмлэж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсийг хичээнгүйлэн дэмжиж ажиллахаа илэрхийлье.

Хэнтийчүүд энэ мөчөөс эрүүл мэндийн салбарынхаа шинэ зууны түүхийг бичих хувь заяаны учрал тохиол бүрдэж байгаад баяртай байна.

Салбарынхаа нэгэн зууны түүхийг баринтаглаж хүн зоны эрүүл мэндийг хамгаалж буй нийт эмч мэргэжилтнүүд, үе үеийн эмнэлгийн ажиллагсдадаа гүн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал хүсье.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хэнтий АймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2013