Үйл явдал1 мин унших

Олон улсад нэртэй япон уран бүтээлчидтэй уулзлаа

Олон улсад нэртэй япон уран бүтээлчидтэй уулзлаа

Японы цог жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатны хамт Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцаа, итгэлцлийг цоо шинэ түвшинд хүрснийг нотлох дараагийн үйл явдал бол Япон болон олон улсад нэртэй уран бүтээлчид Монголд ирсэн нь байв.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа өнөөдөр /2025.08.07/ тэдгээр уран бүтээлчидтэй уулзлаж монгол орныг сурталчлах үйлсэд нь амжилт хүслээ.

Тэрбээр “Монгол хүн бүр Японы талаас Монгол эх оронд нь үзүүлэх хүндлэлийг мэдрэв. Мөн Монгол хүний энгийн хэрнээ уужуу дэлгэр зан, чин сэтгэлээс зочлон найр тавих сэтгэлийг япончууд дахин нэг мэдэрсэн нь саяхан Япон Улсад хийсэн Шадар сайд Т.Доржхандын айлчлалын үеэр бүр илт мэдэгдэж, илэрхийлэгдэж байлаа. Дашрамд, түүхэн айлчлалыг зохион байгуулахад жинтэй хувь нэмэр оруулж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах үйл хэргийг манлайлж буй Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайханд талархал илэрхийлье" гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2024
  2. 2023