Үйл явдал1 мин унших

Орос элчин тойрсон 1,3 км дөрвөн багц авто замын засвар дуусаж, хөдөлгөөнийг нээлээ

Орос элчин тойрсон 1,3 км дөрвөн багц авто замын засвар дуусаж, хөдөлгөөнийг нээлээ

Орос элчин тойрсон 1,3 км дөрвөн багц авто замын засвар, шинэчлэлийн ажил дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр /2025.08.13/ бүрэн нээлээ.

Орос элчин тойрсон 1,3 км дөрвөн багц авто замын засвар дуусаж, хөдөлгөөнийг нээлээ
Үүнд,
  • 19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн урдуур Тамирын гурван чулуу орон сууцны хотхон хүртэлх 543 метр,
  • Татвар, нийгмийн даатгалын газрын баруун талын 160 метр, зүүн талаарх 215 метр авто зам,
  • 19-р цэцэрлэгийн уулзвараас 11-р хорооллын Мажаа эмнэлэг хүртэлх 340 метр нийт 1,3 км авто замыг шинэчиллээ.
1,5-2 метрийн өргөнтэй явган зам шинэчлэлийн ажил хийгдэж байна. Гүйцэтгэгчээр "Жи пи экспресс финанс" ХХК ажиллаж байна.
Мөн Тамирын гурван чулуу орон сууцны хорооллоос Татвар нийгмийн даатгалын арын уулзвар хүртэлх 390м авто замын засвар шинэчлэлийн ажлыг "Хүчит зам ХХК" гүйцэтгэж, хөдөлгөөнийг нээлээ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Орхон аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014