Үйл явдал1 мин унших

Казакстаны элчин сайд Алмас Сейтакановтой уулзлаа

Казакстаны элчин сайд Алмас Сейтакановтой уулзлаа

Бүгд Найрамдах Кахастан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтаканов-ыг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Алмас Сейтакановт Монгол Улсад суух Элчин сайдаар, хурандаа Габит Жантаевт Цэргийн атташегаар томилогдсон явдалд баяр хүргэж Монгол, Казахстан хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж шинэ шатанд гаргахын хамтран ажиллахаа илэрхийлэв.
Казакстаны элчин сайд Алмас Сейтакановтой уулзлаа
Элчин сайд Алмас Сейтаканов биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоо их байгааг онцлон тэмдэглээд бүх талаар хамтран ажиллахаа онцлон тэмдэглэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023