Үйл явдал1 мин унших

БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИ ВОНТОЙ УУЛЗЛАА

БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИ ВОНТОЙ УУЛЗЛАА

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав.

БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИ ВОНТОЙ УУЛЗЛАА
Уулзалтын үеэр Монгол, Солонгос хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, цаашид энэхүү харилцааг улам бүр гүнзгийрүүлж хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашид Солонгос, Монгол хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023