Үйл явдал1 мин унших
Гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлах чиглэлд хамтран ажиллана

УИХ-ын гишүүн, ЦБИХХ-ны сайд Э.Батшугар өчигдөр /2025.08.13/ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Ричард Буанган манай улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, зайнаас тандан судлах чиглэлд хамтарсан сургалт зохион байгуулах, сансар судлал, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид илүү ойр хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

