Онцлох мэдээ1 мин унших

Монгол Улс Азийн хөгжлийн банктай хамтран старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улс Азийн хөгжлийн банктай хамтран старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн, ЦБИХХ-ны сайд Э.Батшугар Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулинг өчигдөр /2025.08.14/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар кибер аюулгүй байдал, ухаалаг хот, их өгөгдөл, хиймэл оюуны салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Монгол Улс Азийн хөгжлийн банктай хамтран старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ
Мөн дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд байгальд ээлтэй, хиймэл оюунд суурилсан дата төв байгуулах боломжийн талаар ярилцлаа.

Манай улсын үндэсний өргөн нэвтрүүлгийн системийг шинэчлэх чиглэлээр холбогдох судалгааг эхлүүлж, старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирлоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023