Үйл явдал1 мин унших

АНУ-тай эрчим хүч, чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллахаар тохиролцов

АНУ-тай эрчим хүч, чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллахаар тохиролцов

Өчигдөр /2025.08.18/ Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар АНУ-Монгол улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэв.
Түүнчлэн Шадар сайд 2025 оны 4 дүгээр сард АНУ-д хийсэн албан айлчлалынхаа талаар болон “Гадаадын хөрөнгө оруулалт”-ын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өгөв.

Эрчим хүч болон чухал ашигт малтмалын салбарт хоёр улсын хооронд харилцан ашигтай хамтран ажиллах боломжууд байгааг онцлоод, эдгээр яриа хэлэлцээг улам гүнзгийрүүлэн, бодит ажил хэрэг болгох талаар тохиролцов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023