Үйл явдал1 мин унших
БГД-ИЙН 2-Р ХОРООНЫ ОРОН СУУЦНЫ БАРИЛГУУДЫГ ЦОГЦООР НЬ ДАХИН ТӨЛӨВЛӨНӨ

Өнөөдөр /2025.08.19/ “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө, Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн, Бодлого, хөрөнгө оруулалтын газрын дарга М.Шижирбаяр нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй 28, 29, 30 дугаар орон сууцны барилгын оршин суугчидтай уулзалт хийлээ.

Дахин төлөвлөлтийн хүрээнд 28 дугаар байрны оршин суугчид 11 жилийн турш шийдэлгүй явсан тул багцаараа бус байр тус бүрээр дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн бол 29, 30 дугаар байрныхан хамтдаа дахин төлөвлөлтөд орох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Иргэдийн саналыг харгалзан үзэж, нийтээр нь буюу багцаар нь дахин төлөвлөх шийдвэрийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гаргалаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
