#Коммент2 мин унших
З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтөд орж, шинэ байраа хүлээж буй иргэдийн байрны гэрчилгээ гар дээр очтол хяналт тавин ажиллана

Эх сурвалж:
VipExpertСэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Эх сурвалж:
VipExpertСэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Үүний нэг нь яах аргагүй орон сууцны дахин төлөвлөлтийн үйл явц. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалт, стандартын газар олгодог.
Гэвч зарим тохиолдолд иргэд оршин суугчид 100 хувь гэрээгээ хийсэн эсэх, дахин төлөвлөлтийн төслийн зураг төсөл гарсан эсэх хэд хэдэн шалгаанаас улбаалж тухайн төсөл удаашрах, улмаар гацахад хүрдэг. Энэ тохиолдлууд газар авч хохирогчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй тул “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК энэ асуудалд төрийг төлөөлөн оролцож зангилааг тайлж, гацаанаас гаргахаар ажиллаад даруй 6 сарын хугацаа өнгөрчээ.
Нэн түрүүнд ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗДАГ. Тус компанийн өдөр тутмын ажил бол иргэдтэй уулзах. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтөд хамрагдаж, шинэ байраа хүлээж буй оршин суугчид юм.
Бүх талын уулзалтуудыг хийсний дараа төслийг амжилттай хэрэгжүүлэх үе шат руу ордог байна. Эдгээр үйл явцын аль нэгийг нь алгасвал төсөл удаашрах, гацах нөхцөл үүсдэг.
Төсөл амжилттай хэрэгжих үндсэн хөшүүрэг нь ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ болоод байгаа юм.
Оршин суугчид
Төсөл хэрэгжүүлэгч ААН
Төр буюу Улаанбаатар орон сууцжуулалт ХХК

Гурван талт гэрээ байгуулснаар гэрээлэгч талуудын үүрэг хариуцлага тодорхой болж, хяналт зохих журмын дагуу тавигдана. Тухайлбал,
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХК-ийн чиг үүргийн хүрээнд түр суурьшуулах орон сууцны тухайд манай компанийн нэр дээр 3 байршлын 386 айлын орон сууц шилжин ирсэн. Тухайн орон сууцнуудад ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төсөлд хамрагдаж байраа чөлөөлсөн болон гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэд байршиж байна. Хэрэв 2 талт гэрээ хийсэн тохиолдолд хохирсон иргэдэд энэ боломжийг ашиглаж чадахгүй.
Хүний эрх хаана зөрчигдөж байна, тэр талд аливаа төрийн тохируулга хийх шаардлага орон сууцны дахин төлөвлөлтийн асуудлыг эрхэлсэн тус компани дээр бодит биеллээ олж байна.