Үйл явдал1 мин унших
БАРИЛГЫН САЛБАРЫН ДОТООДЫН ТОМООХОН КОМПАНИУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн удирдлагууд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажлыг цогцоор нь, нэгдсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.
Ингэснээр хотын өнгө үзэмж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг жишиг болохуйц төлөвлөх боломжтой гэж үзэж байгаа юм.

Тиймээс энэ долоо хоногийг “БАРИЛГЫН САЛБАРЫН ДОТООДЫН ТОМООХОН КОМПАНИУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОХ” өдрүүд болгон зарлаж, уулзалтуудаа өнөөдрөөс /2025.08.18/ албан ёсоор эхэллээ.

Өнөөдрийн тухайд, NCD Group-ийн удирдлагууд, ерөнхий архитекторын хамт хүрэлцэн ирж хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар санал солилцов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
