Үйл явдал1 мин унших
"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл өчигдөр /2025.08.19/ Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч З. Төмөртөмөөгийн удирдаж буй “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-тай танилцаж, үйл ажиллагааны мэдээлэл сонслоо.
Тэрбээр “Тус нийслэлийн өмчит байгууллага нь хотын хуучин барилгуудыг буулгаж, шинэчлэн барилгажуулах ажлыг хариуцаж буй бөгөөд иргэдээс хүлээлт өндөр байна. Хамт олонд амжилт хүсье” гэв.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, шинэ бүтээн байгуулалт болгох ажлыг удирдан явуулахаар энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан билээ.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
