Үйл явдал1 мин унших
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭНХТУЯА АРДЧИЛСАН ХҮЧНИЙ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО

Ардчилсан хүчний холбоо 15 жилийн ойгоо тэмдэглэж, Төрийн ордонд онол, практикийн бага хурлаа өнөөдөр /2025.08.27/ зохион байгууллаа.
Энэ үеэр таван эрх чөлөөг нутагшуулахын ач холбогдол, эдийн засгийн эрх чөлөөний өнөөгийн байдал, цаашдын бодлого чиглэлийн талаар хэлэлцэж, эрх чөлөөгөө хамгаалан тэмцэх уриалга гаргасан нь онцлог байлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтуяаг Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгчөөр сонголоо.
