Үйл явдал1 мин унших
Х.Тэмүүжин: АН-ын шинэ дарга намын эв нэгдлийг бүрэн хангахуйц, зангарагтай, туршлагатай хүн байх ёстой
Өнөөдөр /2025.08.28/ Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж шинэ даргаа сонгоно.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс байр суурийг нь сонслоо.
Тэрбээр “Ардчилсан намын дарга Л.Гантөмөр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороо Их хурлаа зарлах ёстой. Намын даргын сунгааг зохион байгуулах дотоод сонгуулын хороог байгуулна. Өнөөдөр Улс төрийн намын тухай хууль үйлчлээд эхэлчихсэн байгаа. Тэгэхээр намын дүрмээ уг хуульд нийцүүлэх шаардлага бүх намд бий. Тэр дагуу дүрэм өөрчлөгдөх ёстой. Хөтөлбөр гэдэг шинэ зүйл нэмэгдэж байгаа тул үүнийгээ батлах ёстой. Санхүүгийн асуудлаа сайжруулахын тулд санхүүч гэдэг чиг үүргүүд бас бий. Эдгээр ажлууд бол хийгдэнэ. Үүнтэй зэрэгцээд намын сунгаа зарлагдаж байна. Намын даргын сунгааг Улсын Дээд шүүх дээр байгаа журмаар явуулна. Ардчилсан нам ялах ёстой. Манай оронд дарга нарын засаглал тогтчихоод байгаа. Энэ засаглалын хэв маягийг зад татахын тулд Ардчилсан нам ялдаг байх ёстой. Тийм учраас дараагийн намын дарга Ардчилсан намыг ялуулагч менежер, ялуулагч манлайлагч байх ёстой” гэв.
Эх сурвалж:
News.mn