Үйл явдал1 мин унших
С.БЯМБАЦОГТ: ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛС БОЛОХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО

Баялгийн сан
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2025.08.28/ Эрдэнэс Монгол нэгдлийн болон харьяа компаниудын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг явдлыг түүх болгох ёстой, олон жил ярьсан энэ бодлогыг одоо бодит ажил болгох цаг болсон гэдгийг иргэд маань шаардаж байгаа нь зүй ёсны хэрэг.
Хүнд үйлдвэр хөгжүүлж, Үйлдвэрлэл Технологийн паркууд байгуулж, зэсээ хайлуулж , гангаа боловсруулж байж илүү хурдтай урагшилна. Нэмүү өртөг бүтээж ахиу ашиг улсдаа үлдээнэ. Ерөнхий сайд Г.Занданшатарын бодлого үүнд чиглэж тодорхой үүрэг даалгавар өгснийг онцлоод Үндэсний баялгийн санг АРВИЖУУЛАХАД ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ТҮҮЧЭЭЛЭХ цаг болсон гэдгийг мөрдлөг болгож ажиллахыг даалгалаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн







