Үйл явдал1 мин унших
Дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 3 талт уулзалт зохион байгуулав

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-аас өнөөдөр /2025.08.21 /Чингэлтэй дүүргийн 4-р хорооны 6 дугаар байрны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Хөх бүрдний эх” ХХК, оршин суугчдын төлөөлөлтэй 3 талт уулзалтыг хийлээ.
Тус компанийн тухайд сонгон шалгаруулалтад шалгарч, батламж аваад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч оршин суугчидтай зөвшилцөх ажил удаашралтай, тухайн байрны иргэд нэгдэж чадахгүй байдалтай байгаа юм.

Тиймээс З.Төмөртөмөө захирал өнөөдрийн уулзалтаар иргэдэд дахин нэгдсэн ойлголтыг өгч, нийслэлээс баримталж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, төслийг гацаахгүй байх тал дээр хаа хаанаа анхаарахыг уриаллаа.
Мөн төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс оршин суугчидтай зөвшилцөх, хоёр болон гурван талт гэрээгээ шуурхайлах тал дээр анхаарч ажиллана гэв.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
