Үйл явдал1 мин унших
Шинэ Зеланд Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол соёлын төвд зочлон бэсрэг наадам үзэж сонирхлоо

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга,ноён Жерарад Браунли тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Соёлын төвд зочлон Бэсрэг наадам үзэж сонирхов.

Бэсрэг наадамд Улсын Их Хурлын гишүүн Монгол-Шинэ Зеландын парламентын дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн гишүүн Э.Болормаа, М.Ганхүлэг, Б.Жаргалан, Х.Баасанжаргал нар оролцож зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн юм.
Үндэсний урлагийн уран бүтээлчид баяр наадмын тоглолтыг толилуулж уртын дуу, эрийн гурван наадам, морьтон үзүүлбэрийг үзэж сонирхлоо.

