Үйл явдал1 мин унших

"Сэрсэн тал" дуу, хөгжмийн гуравдугаар наадам ёслол төгөлдөр зохион байгуулагдаж байна

"Сэрсэн тал" дуу, хөгжмийн гуравдугаар наадам ёслол төгөлдөр зохион байгуулагдаж байна

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд удирдаач МУГЗ Д.Түвшинсайхан,  “Чингис хаан” одонт морин хуурын чуулгынхан “Сэрсэн тал” хөгжмийн зохиолыг эгшиглүүлснээр хөгжмийн зохиолч Б.Шарав агсны нэрэмжит гуравдугаар наадам ёслол төгөлдөр эхэллээ.

"Сэрсэн тал" дуу, хөгжмийн гуравдугаар наадам ёслол төгөлдөр зохион байгуулагдаж байна

Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу, хөгжмийн гуравдугаар наадмыг уран бүтээлчийн төрсөн нутагт Хэнтий аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, “Шарав сан”, Жаргалтхаан сумын ЗДТГ-аас зохион байгуулж Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл дэмжин оролцож байгаа юм.

"Сэрсэн тал" дуу, хөгжмийн гуравдугаар наадам ёслол төгөлдөр зохион байгуулагдаж байна

Улсын чанартай зохион байгуулагддаг тус наадамд Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнийн хамт хүрэлцэн очсон бөгөөд тус наадамд урилгаар Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан, МУГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, МУСГЗ Ч.Буянхишиг, Ардын жүжигчин А.Энхтайван, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ц.Түвшинтөгс тэргүүтэй олон арван урлаг, соёлын томчууд хүрэлцэн ирсэн нь тус наадмын цар хүрээ, чанар чансааг тодорхойлж байна.

Хэнтий АймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2013